Монгол Шагайн Клубын зорилго
Монгол Шагайн Клубыг 2016 оны сүүлээр Фүрэди Золтан монголч эрдэмтэн үүсэн байгуулсан. Клубын зорилго бол монголын хонины шагай ба түүгээр тоглодог тоглоомуудыг дэлгэрүүлэн танилцуулахад оршино. Юуны өмнө монголын уламжлалт шагайн харвааг сурах бэлтгэл хийхээс гадна Унгар улсад түүнийг дэлгэрүүлэн олон түмэнд хүргэх болно. Энэхүү гайхалтай тоглоом нь спорт бөгөөд манай оронд амьдарч байгаа монголчууд болон тоглоом наадам, уралдаан тэмцээн, нүүдлийн соёл иргэншилд зүрх сэтгэлээ өгөгсөдийн „сэтгэлийг эзэмдэнэ” гэдэгт итгэхийн зэрэгцээ хэдэн жилийн дараа улс хоорондын уралдаанд сойгдох багийг бүрдүүлэн гаргана.