Mongol Sagaj Klub

2017\02\02

Varsó, 2017. január 28-29.

Ez első nemzetközi tapasztalatok

A hétvégén került sor az év első nemzetközi megmérettetésére Varsóban. Életem első csigacsont lövő versenyén vettem részt. Csudaszép, mondhatom!

 

More:

klub

2017\01\09

Шагайн нэгдсэн харвааны дүрэм

Монголын Шагайн харвааны холбооны 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит их хурлаар шинэчлэн батлав.

НЭГ. Ерөнхий зүйл

Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт-тоглоомын нэгэн төрөл мөн.

Шагайн харвааны зорилго нь харваачдад болон залуу үеийнхэнд бие бялдар, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэ хжүүлэх, тэдэнд хамт олонч, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэх явдал юм.

Энэхүү дүрэмд шагайн харвааны төрөл, зохион байгуулалт, тэмцээн явуулах журмыг тусгасан болно.

ХОЁР. Шагайн харвааны төрөл

Шагайн харваа нь шагайн харвааны тэмцээн /цаашид “Тэмцээн” гэх/, шагайн тойром /цаашид “Тойром” гэх/ гэсэн 2 үндсэн хэлбэртэй.

Тэмцээн нь дотроо багийн цуваа, хүн нэг бүрийн гэж 2 ангилагдана. Тэмцээнийг “Шагайн харвааны тэмцээний дүрэм”-ийн дагуу явуулна.

Тойрмын харваа нь шагайн харвааны өнөөгийн тэмцээнүүдийн эртний уламжлалт хэлбэр мөн. Тойрмыг тухайн орон нутагт энэ талаар тогтсон журам, эрт үеэс уламжлагдаж ирсэн ёс заншлын дагуу зохион явуулна.

ГУРАВ. Шагайн харвааны зохион байгуулалт

Багийн бүрэлдэхүүн, үе

а. Баг долоон үндсэн харваач /нэг ахлагч/-тай, хоёроос дээшгүй тооны орлон тоглогчтой байна.

б. Харваач нэг жилд нэг багт л харвана. Тухайн жилдээ аймаг, нийслэл, бүс, улсын чанартай тэмцээн \тухайн жилийн МШХХ-ноос баталсан жагсаалтад дурдагдсан буюу томоохон ой, түүхэн тэмдэглэлт үйл явдлын үеэр санаачлагчдын зарласан\-үүдэд оролцох багаа \9-өөс илүүгүй харваачтайгаар\ аймаг, нийслэлийн салбар холбоогоор дамжуулан МШХХ-нд оны эхний буюу 1 дүгээр сарын 15-ны дотор мэдүүлгээ өгч бүртгүүлэн батламжаа авснаар тэмцээнд оролцох эрхээ эдэлнэ. Баг зөвхөн багаараа тэмцээнд оролцох ба өөр багаас сэлбэж тоглохгүй.

в. Харваачдын сум тавих ээлжийг үе /баг тус бүрээс хоёр, хоёр харваач салаавчилж сууж харвана./ гэнэ. Эхний үеийг “нийлэг үе”, дараагийн үеийг “шувтарга үе”, гурав дахь үеийг “гоц”, сүүлчийн үеийг “мэргэ үе” гэж нэрлэнэ. Баг үеэ өөрсдөө зохион байгуулна.

Шагайн харвааны хэрэгсэл

Баг, харваач тус бүр шагайн харвааны хэрэслэл /мод, тохой, хасаа, хашлага, тулгуур-сандал, сум/-тэй байна. Мод нь зурхай, аравч, суурь /сэнтий/ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

а. Зурхайг 50х35см-ээс бага бус хэмжээтэй нягт хатуу, сайн чанарын зузаан модоор хийнэ.

б. Хэцний өндөр газраас хасаа тавих цэг хүртэл 29-31см, хэц, аравч хоёрын хоорондын зай 10см байна.

в. Тохойн урт 52,5см буюу харвах зайн нийт урт 9 тохой /хэцнээс харваачийн хашлага тавьж буй хөл /гутал/-ний өлмий хүртэл байх бөгөөд /52,5х9= 4м 72см 5мм/ мөн хатуу модоор хийнэ.

г. Хасааны өндөр 1,3см, урт 2,3 см, өргөн 1,6 см байх бөгөөд /хув, зааны соёо, эвэр, яс болон хуванцар эдээр хийнэ.

д. Харваачийн хувийн хэрэгсэл /хашлага, сум, тулгуур-сандал/ -ийн хэмжээг заахгүй, харин сум нь заавал цул байвал зохино. Хашлагад уламжлалт зоолтоос өөр зүйл /тэгш ус, лазер гэрэл г.м/ хийхийг хориглоно.

Харваачийн эрх, үүрэг.

Харваачийн үүрэг:

а. Энэхүү дүрмийн бүх шаардлагыг бүрэн биелүүлэх

б. Сахилга, дэг журмыг сахин, бусад харваачид, шүүгчид, үзэгчдийг хүндэтгэн соёлч боловсон, даруу төлөв байж уламжлалт ёс жаягийг дагаж мөрдөх.

в. Харваач бүр ур хийц, үзэмж сайтай, дүрмийн дагуу хийсэн хэрэгсэлтэй байх /хашлага, сум/

г. Шүүгчийн шаардлагыг чанд биелүүлэх

д. Зохион байгуулалттай тэмцээн, уралдаандтухайн үеийн журам, дүрмийг хатуу сахих

е. Шагайн харвааны тойром, тэмцээн бүрт үндэсний хувцастай тоглоно.

Харваачийн эрх

а. Шагайн харвааны тэмцээнд орох.

б. Өөрийн санал хүсэлтийг Шагайн харвааны холбоо, салбар холбоо, зөвлөлд

болон Биеийн тамир, спортын байгууллагад тавих /Тэмцээний явцад гарсан санал гомдлыг зөвхөн багийн ахлагчаар дамжуулан шүүгчийн бүрэлдэхүүнд уламжлах/

Хориглох зүйл

а. Нэг багийн харваачид тухайн багтай тэмцээн эхэлснээс хойш тоглож дуусталх хугацаандуухайлахаас өөрөөр нэг нь нөгөөгөө удирдах барил, харвааг заах

б. Нөгөө багийн харваачдийг суудлаар шахах, амжилтыг бууруулахад чиглэсэн

ямар нэг сөрөг үйлдэл \бахирах, орилох, хашгирах г.м\ хийх. Хэрэв эсрэг багийн харваачийг алдуулах зорилготой дээрх үйлдэл илэрвэл сум тавих гэж байгаа харваачийг сумыг нь тавиулалгүй оносонд тооцно.

в. Нөгөө багийн харваачийн сумыг өөрт нь шидэж өгөх

г. Шагай харвах үед архи, тамхи хэрэглэх

д. Тэмцээнд оролцож буй харваачид, хасаа маллагчдыг байц суудал дээр ярих,

ус, ундаа уухыг

ДӨРӨВ. Шагайн харвааны тэмцээн

УАШТ, Үндэсний их баяр наадмын тэмцээн, Үндэсний спортын наадмын тэмцээнүүд болон бүх тэмцээнийг энэхүү дүрмийн дагуу явуулна.

Тэмцээнд оролцогч багуудыг бүсчлэх буюу тойрч тоглуулах, бөхчлөх \нугалах\ журмаар тэмцээнийг зохион явуулна. Тэмцээнийг бүсчлэх, тойрох, бөхчлөх \нугалах\ асуудлыг оролцогч багийн тоо, цаг хугацааны байдал зэргийг харгалзан багийн ахлачдын техникийн зөвлөгөөнөөр шийднэ.

Багуудын тоглох дарааллыг зөвхөн сугалаагаар хийнэ.

Багийн харваа

а. Тэмцээнийг хоёр өрөг харвах бөгөөд хоёр баг өөр, өөрийн модон дээр тус бүр нэг өрөг харвана.

б. Эхний өргийг сугалаа /кодекс/-гаар эсрэг багийн модон дээр тоглох бөгөөд модны эзэн баг нь задгай талаас эхний сум тавина. /нийлнэ/

в. Баг бүр арван таван хасаатай байх бөгөөд хоёр талаас бүх хасааг өрөх бөгөөд 3, 3 сумаар нийлнэ.Хасааг домбо хооронд 5 мм-ийн зайтай, зурхайн хэцний ар ирмэгээс 5 мм-ийн зайтай \ар модтой\ тэгш өрнө. Хасааг жишүү болгох, тулгаж шахах, голын цэгээс холдуулж татах зэрэг үйлдэл гаргахгүй өрнө.

г. Хоёр багийн нийт гучин хасааг онож дуустал харваачид сум тавина.

д. Харваач сум тавих ээлжиндээ хуруугаа сумаа няслахаар татан сумны ард очсноос хойш сум, хашлаганаас урагш гарсан тохиолдолд сум тавьсанд тооцогдоно.

е. Харваачийн тавьсан сум аравчинд хүрэхээс өмнө хасаанд хүрч хасааг зурхайнаас гаргавал оноонд тооцно. Хэрэв сум аль нэг хасааг байтуулж / хасаа зурхай дээр үлдэх/ аравчнаас аль нэг хасааг эргэж цохиж зурхайнаас гаргавал мөн оноонд тооцно.

ж. Хоёр өргийн эцэст нөгөө багаасаа хасаа татсан буюу хасаагаа хоёр дахин түрүүлж барсан /онож дуусгасан/ баг хожно.

з. Хоёр багийн хасааны таталт ижил буюу багууд ээлжилж хасаагаа түрүүлж барвал дундын дүүжин тавина. Дүүжин нь 2 мм-ээс зузаангүй, цагаанжижиг төмөр мөнгө /монет/ байна.Дүүжинг хасааны адил ононо /байтсаныг оноонд тооцохгүй/. Дүүжинг тухайн дүүжин гарсан багийн модон дээр тавих бөгөөд аравчийг хойшлуулж шүүгчээр тавиулна. Дүүжинг суман тэгшээр оносон тал хожино. Дүүжинд дагавар сум тавих тохиолдол нь хэрэв оносон харваачийн сум нь сондгой тохиолдолд сум тэгшлэх нөхцлөөр хажуугийн эсрэг багийн харваач нэхэж сум тавина. Нэхэж тавьсан сум оновол тэмцээн цааш үргэлжилнэ.

и. Хоёр өрөг харвааг нэг бүтэн тоглолт /цаашид “Тоглолт” гэх/ гэнэ. Тоглолтын явцад үе сольж болохгүй, харин аль нэг харваачийг орлон тоглогч /замен/-оор сольж болно. Гэхдээ нэг өрөгт үе доторхи суудал, харваачийг тус тус сольж болохгүй.

к.Харваач ээлжиндээ бус урьдчилан сум тавьсан тохиолдолд нөхөж сум тавиулахгүй, хасааг оносон ч оноонд тооцохгүй.

л. Тэмцээнд орж буй 2 багийн эхний тоглолт дууссаны дараа нөгөө багийн модон дээр очих хугацаа 5-8 минут байх бөгөөд түүнээс хэтэрвэл ирж тоглох багийг мөн хожигдсонд тооцно.

м. Тоглолт дуусмагц /5минут дотор/ багийн ахлагч нар шүүгчид хожлоо тэмдэглүүлж байвал зохино.

н. Тэмцээний хагас болон шигшээ тоглолтонд 3 баг бие биеэ тойрч хожсон тохиолдолд сум уралдуулж хожлыг шийдвэрлэх ба баг бүрийн харваачид нэг хасаанд нэг сум тавина. Багийн нэг хасаанд оносон нийлбэр оноогоор дүнг гаргана./Сум уралдуулж буй багийн харваачийг хасаа маллахыг хориглоно./

о. 60-аас дээш насны ахмад харваачдын баг тухайн тэмцээнд 7 тоогоор тоглоход чавх оролцуулах эсэхийг техникийн зөвлөгөөнөөр шийднэ. Чавх оролцуулсан тохиолдолд 60-аас дээш настай нь иргэний баримт бичгээр нотлогдсон тухайн багийн батламж мэдүүлэгт орсон харваач шувтрага үеэнд нэг хасаанд буудаж тоглоно.

ө. Тэмцээнд 16 нас хүрээгүй хүүхэд харвах тохиолдолд 5-6 насны хүүхэд 3 тохойноос, 7-8 насны хүүхэд 4 тохойноос, 9-10 насны хүүхэд 5 тохойноос, 11-12 насны хүүхэд 6 тохойноос, 13-14 насны хүүхэд 7 тохойноос, 15-16 насны хүүхэд 8 тохойноос тус тус харвана.

Нэг бүрийн цуваа.

а. Харваач нэг бүрийн цувааг явуулахдаа харваач бүр хорин сум тавина. Үүнд: эхний 12 сумыг 8 хасаанд, дараагийн 4 сумыг товхонд, сүүлчийн 4 сумыг 2 хасаа /тулгасан хасаа/-нд тус тус тавина. Байтсан тохиолдолд оноонд тооцохгүй.

б. Оноо тэнцсэн харваачдыг нэг хасаанд тохой сунгаж сум уралдуулан байр эзлүүлнэ. /хорин нэг дэх сумыг 9 тохойноос, хорин хоёр дахь сумаас дээшхийг 10 тохойноос./

ТАВ. Уламжлалт тойром харвах /хожил, харьцал, дүүжин/

а. Хоёр баг тус бүр 15, нийт 30 хасаа өрнө.

б. Багуудаас үе тутамд хоёр харваач сууж харвана. Олон харваачтай багт захирагдан үеэ, нийллэгээ хэдэн сумаар нийлэхээ тогтоно. Гоцтой байж болно.

в. Баг бүр өөрийн харваачийн онох бүрт нэг хасаа шимж тохой дээр уяна. Хасаа зурхайнаас заавал гарсан байна.

г. Өөрийн багийн хасааг барсаны дараа онох бүртээ нөгөө баг /айл/-ийн нэг хасааг шимж /авч/ мөн өөрийн тохойн дээр уяна. /хасаа татах/

д. Зурхай дээрх бүх хасааг онож дуусахад өрөг дуусна. /хоёр өрөг дуусахад аль нэг баг нөгөөгөөсөө 8 хасаа татсан бол шууд хожил гарна./

е. Хоёр өрөг дуусахад аль нэг баг нөгөөгөөсөө 3 хасаа татаж чадаагүй нөхцөлд харьцал /тэнцэл/ үүснэ.

ж. Хоёр өрөг дуусахад аль нэг баг нөгөөгөөсөө 3 буюу түүнээс дээш тооны хасаа татсан нөхцөлд адаг өрөг харваж хожлийг шийдвэрлэнэ.

з. Адаг өрөг дуусахад аль нэг баг нөгөөгөөсөө 5 хасаа татсан бол хожил гарна.

и. Адаг өрөг харваад 5 хасаа татаагүй бол мөн харьцал /тэнцэл/ үүснэ.

к. Хожил, харьцал шийдвэрлэх хасаа нь хасаагаа татуулж байгаа багийн сүүлчийн хасаа байвал түүний оронд “дүүжин” тавина. Дүүжингийн урт, өргөн нь хасааны хэмжээтэй, харин өндөр нь 2мм-ээс ихгүй байна. Дүүжингийн оронд мөнгө /монет/ тавьж болно. Дүүжинд суман тэгшээр оноо тооцно.

л. Чавх /буу/-аар дагнан харвагчдын бүрдэл нийт харваачдын 40%-ийг эзэлж байвал тусгай тоглолт зохион байгуулж байр эзлүүлнэ. Ийм тохиолдолд 20 сумны 8-ыг 2 хасаанд, 8-ыг нэг хасаанд, 4-ийг дүүжинд харвуулна.

Жич: Тойромд далд буюу ноён үе /дөрөв дэх үе/-тэй харваж болно. Энэ тохиолдолд хана хасаатай харвана. Энэ үед “ноён” үе нь 3 сумаар нийлнэ. Энэ тохиолдолд хананд алдсан тоогоор хасаагаар нөхөж харвадаг уламжлалыг баримталж болно.

Багууд аль болох ахмад харваачтай баг дээр очиж тоглодог уламжлалаа баримтлана.

Тойром зохион байгуулагчдыг тухайн тойрмоос босоо баг буюу шилдэг баг шалгаруулж урамшуулахыг дэмжинэ.

ЗУРГАА. Шүүгчийн бүрэлдэхүүн

Тэмцээнийг зохион явуулж буй байгууллага шүүгчийн бүрэлдэхүүн /коллеги/-ийг томилно. Шүүгчийн бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч, Нарийн бичгийн дарга, Шүүгчид, туршлагатай ахмад харваачид, шагай харвах дүрмийг сайн мэддэг хүмүүсийг оролцуулна.

а. Ерөнхий шүүгчийн эрх, үүрэг

- Тэмцээний дүрэм зааврыг судалж, техникийн зөвлөлгөөнийг зохион байгуулж, шүүгчдийн хийж гүйцэтгэх ажил, үүргийг хуваарилах,

- Тэмцээнд оролцогч багуудын мэдүүлгийг хүлээн авч, бүсчлэх ажлыг сугалаагаар зохион байгуулах.

-Тэмцээний үед тоглолт болон шүүгч нарын ажиллагаанд хяналт тавих, тоглолтыг цагт нь явуулах.

- Тэмцээний дүн, материалыг зохих ёсоор бүрдүүлж холбогдох байгуулагад шилжүүлэх-тэмцээний явцад гарсан санал хүсэлтийг энэхүү дүрмийн дагуу шударгаар шийдвэрлэх.

-Сахилга алдсан, үлгэргүй байдал гаргасан баг, харваачийг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авах ба асуудлыг шүүгчийн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэн эцсийн шийдвэр гаргах.

б. Нарийн бичгийн даргын үүрэг:

-Тэмцээнд хэрэглэгдэх бүх бичиг хэргийн материалыг бүрдүүлэх, шүүгч нарт шаардлагатай бүх материалыг тарааж өгөх,

-Тоглолт бүрийн дүнг шүүгч нараас шалгаж авах,

-Тэмцээний эцсийн дүнг нэгтгэж гаргах,

в. Шүүгч нарын үүрэг:

-Тоглолтын явцыг байнга хянаж, сум бүрийн тусгалыг харж оноог тэмдэглэх,

-Тоглолтын явцад санал зөрөх, гомдол гарвал газар дээр нь шийдвэрлэх,

-Тоглолт бүрийг хуваарьт цагт явуулах, хожил, хожигдлыг тэмдэглэх, цагтаа тоглохоос зайлсхийсэн багийг урьдчилан сануулсныг дараа энэхүү дүрмийн Дөрөвдүгээр зүйлийн “л”, “м”, “н” заалтын дагуу холбогдох арга хэмжээ авах асуудлыг Ерөнхий шүүгчид тавьж шийдвэрлүүлнэ.

ДОЛОО. Бусад

МШХХ-ны тухайн жилд зохион байгуулагдахаар жагсаалтад батлагдсан тэмцээнүүдээс \зарим нь тойром гэж нэрлэгдэж байгаа\ хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа тэмцээн харвааг эхний өдөр тойром болгон харваж, дараах өдөр нь тэмцээнийг бөхчилж тоглуулахсанаачлагыг дэмжинэ. Тойром харваанд оролцоогүй багийг дараа өдрийн тэмцээнд оролцуулахгүй байвал зохино. Тухайн жилийн тойром тэмцээнийг хэн нэгэн алдартай харваач, багийн нэрэмжит болгон зохион байгуулахыг дэмжинэ.

Энэхүү дүрэмд тусгагдаагүй аливаа асуудлыг тэмцээнд оролцогч багуудын ахлагч нарын олонхын саналыг үндэслэн техникийн зөвлөгөөнөөр урьдчилан шийдвэрлэнэ.

- оОо --

mongol

2016\12\12

Új időszámítás kezdődik!

Pénteken új időszámítás kezdődött a Mongol Sagaj Klub életében!

A Nagy Sportágválasztó szervezőitől megérkezett a levél, amelyben arról értesítenek, hogy szívesen látnak vendégül bennünket a májusi rendezvényen! Ezzel minden kétséget kizáróan beigazolódott, hogy A HAGYOMÁNYOS MONGOL BIRKA BOKACSONT LÖVÉSZET MÁRPEDIG SPORT!

A hírt nagyszabású játékkal ünnepeltük meg. A jurtában soha nem látott mennyiségű versenyző gyűlt össze, volt szendvics és zene, és - most először - versenyt lőttünk. (Rögtön nem is lettem az első, de ezt a rendkívüli melegfrontnak tudtam be.) Ezzel dokumentálhatóan lezajlott az ELSŐ MAGYARORSZÁGI VERSENY is.

https://www.facebook.com/zoltan.furedi.16

klub

2016\12\09

A bokacsont lövészet eszközei

Монгол хэл дээр>>

(Az alábbi szövegben a mongol szavakat cirill betűvel is közlöm, és az  általánosan használt angol nyelvű átírás szabályait alkalmazom annak érdekében, hogy az egyes kifejezések esetleg könnyebben kereshetőek legyenek az Interneten.)

shagain_harvaa.jpg
Célzóléc

(Хашлага, khashlaga)
A lövész "fegyvere". A csontból készült lövedék célba juttatására szolgál. A lövész a ráhelyezett lövedéket a khashlaga-gal tudja megfelelő pontossággal irányítani a célbábuk (khasaa) felé. A célzóléc igazi státuszszimbólum. Mindig ritka, értékes fafajták felhasználásával készül, gyakran ezüst vagy csont berakással díszítik. Gyakran szintén értékes, szépen díszített tokban tartják.
Mérete a versenyeken nem meghatározott, csak annyi a megkötés, hogy nem tartalmazhat célzást segítő berendezést, pl. beépített vízszintmérőt vagy lézeres irányzékot.

Lövedék

(Сум, sum)
A szarvas agancsának vastagabb, alsó részéből készítik. Formája általánosan ék alakú, de a lövészet tanulásához használnak korong alakú lövedékeket is. A lövész feladata, hogy a sumot a célzólécről középső újával pöckölve találja el a céltáblára helyezett célbábukat.
Méretére vonatkozóan nincs megkötés. Célszerű olyan sumot használni, amely jól fekszik a célzólécen. Versenyeken csak azt követelik meg, hogy kemény anyagból legyen.

Ujj bandázs

(Хурууны боолт, khoroonii boolt)
A lövészek strapabíró, keskeny szövetcsíkot ragasztanak a lövő ujjukra egy-egy forduló előtt. (Jobbára a jobb kéz középső ujját használják pöckölésre.) A bandázs szerepe, hogy a lövő ujj és a feszítő, hátrahúzó ujj közötti súrlódást fokozza a nagyobb felhúzó erő érdekében.

0095ac50696a8ce954d2f7a0ec5ee80a.JPG

Célbábu / bokacsont / csigacsont

(Хасаа / шагай, khasaa / shagai)
Hagyományosan a sagaj lövészet gyakorlásánál, ahogy neve is mutatja, bokacsontokra lőttek. Mára a csontocskák jobbára kikoptak a játékból, helyettük a bokacsont formát csak nagy vonalaiban követő, borostyánkőből, elefántcsontból, szarvasagancs végéből vagy más értékes anyagból készített bábuk szerepelnek. Ennek oka, hogy a csontok mérete különböző, így a versenyekben résztvevő lövészek eredményei nem lennének összehasonlíthatóak.
A célbábu mérete ma pontosan meghatározott: magassága 1,3 cm, hossza 2,3 cm, szélessége pedig 1,6 cm. A bábuk egy, a földtől számítva 29-31cm magasságú emelvényen sorakoznak. Bizonyos helyzetekben két bábut helyeznek egymásra. A lövészek hagyományosan 9 könyök távolságból, vagyis pontosan 4 m 72 cm 5mm-ről lőnek a bábukra. A lőtávolság a zurkhaira felhelyezett bábuk és egy, a földre felrajzolt vonal közötti távolságot jelenti. A vonalon sem a lövőléc, sem a lövész valamely testrésze nem nyúlhat túl.

ith2014_mongolia_06800.jpg

Nyílpuska

(Чавх, chavkh)
A nyílpuska a lövészek fegyvertárában szerepel, régen "kicsiny íjnak"  (хавчаахай, khavchaakhai) nevezték. A nyílpuska teste jó minőségű keményfából, finom kidolgozással készült, aztán irányzék és íj került rá. A lövés elsütő szerkezet segítségével, vállról történik. A lövészek jobbára "puskának" nevezik. A nyílpuskát manapság ritkán látni, főként idős lövészek használják a versenyeken. (Nők eleve ritkán lőnek, de ha mégis, akkor nyílpuskával.) Időnként előfordul, hogy egy lövészcsapatban (bag) az ujjukkal, illetve nyílpuskával lövő versenyzők együtt szerepelnek.

im2a9574.JPG

Céltábla

(Зурхай, zurkhai)
Négyszögletes, 3-6 cm vastagságú fa lap, amelyre a célbábukat helyezik. Általában értékes keményfából, időnként illatos fából készül. Teljesen síknak kell lennie, ezért több darabból ragasztják. A felhasznált fa elemek száliránya a táblára merőleges. Mérete nem lehet nagyobb mint 50x35 cm.

Hátfal

(Аравч aravch)
A hátfal feladata, hogy a nagy energiával nekicsapódó lövedéket felfogja, és meggátolja, hogy messze repüljön. Fontos, hogy "szép" hangot adjon, ezért vékonyabb fa lemezből készítik. Az aravch valójában egy faszerkezet része, amely szekrényke vagy doboz alakra emlékeztet. A lövész felszerelés minden darabja elfér a belsejében. A mongolok - a zsámollyal együtt - gyakran csak mint "mod", azaz "fa" emlegetik.

Állvány / zsámoly

(Өрц / сэнтий, urts / sentii)
A felső lapján enyhén lejtősre készített doboz forma, amelyre a céltáblát (zurkhai) helyezik. Ezt (a felső) részét vastag, jobbára bordó színű, bársonyra emlékeztető vászon anyaggal borítják, hogy a zurkhai elmozdulás mentesen feküdjön rajta. Az elülső oldalát nemzeti motívumokkal díszítik.

Könyök-léc

(Тохой, tokhoi)
Keményfából készült, kb. 4-6 cm széles, négyzetes vagy enyhén téglalap keresztmetszetű léc. Hossza 1 könyök, azaz 52,5 cm. A lőtáv pontos kimérésére szolgál. Másrészt, mivel a lövészek az eltalált bábukat / bokacsontokat a lécre helyezve gyűjtik, ezért minden csapatnak egy kell belőle. A léceket a cél-szekrényke elé, két oldalra helyezik el a földön.

kisszonyeg.jpg

Szék

(Сандал /тулгуур, sandal / tulguur)
Minden lövész saját méretének megfelelő magasságú, kis ülőfelületű, (általában) összecsukható–szétszedhető széket használ. Magassága általában 20-23 cm. A régi időkben nem használtak ilyen ülőalkalmatosságot, hanem egyszerűen fél térdre ereszkedve, a sarkukra ülve lőttek.

Kisszőnyeg

(Байц, baits)
A bábut szedő vagy csak éppen nem lövő lövészek magukkal hozott, hosszúkás kisszőnyegen ülnek. Ha csapatukkal másik sátorba vagy lőállásba vonulnak, mindig magukkal viszik. Lövés közben is térdüket erre támasztják.

"Óháj" kiáltás

(Уухай, uukhai)
A bokacsont lövészet felszerelései mellett fontos szerepe van még a lövészek "Óháj" vagy "Úháj" kiáltásának. Ez valójában nem is kiáltás, hanem a játék résztvevői által folyamatosan énekelt, dúdolt dallam, amellyel biztatják a lövészeket. A dallam intenzitása, hangereje állandóan változik, a játékosok és a nézők hangulatváltásait követik. (Szeretném megjegyezni, hogy az igazi lövészek valószínűleg sokkal nagyobb jelentőséget tulajdonítanak az uukhai éneklésnek, mint azt ebben a pár sorban leírtuk.)

A bokacsont lövészet eszközeiről szóló dokumentumfilm (fordítását tervezzük):

 

Mentés

Mentés

Mentés

Mentés

loveszet

2016\12\09

Шагайн харвааны хэрэгсэл

Magyar nyelven>>

Шагайн харвааны зэмсэг хэрэгсэл нь улам боловсронгуй болсоор өнөөгийн харваачдын хэрэглэж буй ур, хийц сайтай, ховор нандин үнэт зүйлээр урлан хийсэн доорх зүйлүүдийг хэрэглэдэг юм.

shagain_harvaa.jpg

Хашлага : Суман, ум хар, зандан, агар, яшил, сэндэн зэрэг ховор үнэт модоор хийсэн зүйлийг харваачид барина. Хашлага гэдэг нь няслах сумаа дээр нь байршуулж, хасаа /шагай/-г онохоор чиглүүлэхэд зориулсан модон зэмсэг бөгөөд түүнийг ясаар болон цагаан өнгийн нийлэг эдээр янз бүрээр чимэглэдэг.

Сум : Сумыг байгалийн жамаар унасан бугын эврийн доод хэсэг /тав/-ээр дөрвөлжин, дугуй хэлбэртэй хийдэг. Сум нь харваач хашлаган дээрээс түүнийг нясалж хасаа /шагай/-г оноход зориулсан зүйл.

Хурууны боолт: Харваач сум тавихын өмнө харвах хуруу /голдуу баруун гарын дунд хуруугаар харвана/-гаа нарийвтар арзгар даавууг цавуудаж бооно. Энэ нь сумаа нэг хэвийн мэдрэмжээр явуулахаас гадна халуун, хүйтэнд хуруу гөлчихгүй нэгэн жигд няслаж болох сайн талтай байдаг.

0095ac50696a8ce954d2f7a0ec5ee80a.JPG

Хасаа /шагай/: Хасаа гэдэг нь хув, зааны соёо, бугын эврийн үзүүр зэрэг ховор зүйлээр урласан зүйл юм. Хасаа /шагай/-ны өндөр 1,3 см, урт-2,3 см, өргөн 1,6 см байх бөгөөд газраас 29 см өндөртэй зурхай дээр өрөх буюу 2 хасаа тулгаж 9 тохой /1 тохой-52,5 см/ буюу 4м 72см газраас харваач хашлага дээрээс сумаа нясалж онох зорилготой юм.

Хана: Ханыг бугын эврийн үзүүрээр хийж ханатай харвадаг байсан.

ith2014_mongolia_06800.jpg

Чавх: Харваачдын зэмсэгийн дотор Чавх /дээр үед хавчаахай гэж нэрлэж байсан/-ыг хэрэглэнэ. Чавхыг мөн л хатуу сайхан модоор маш нарийн ур гарган хийдэг бөгөөд овоо, хараатай, нумтай. Сум нь хэлхээ сумтай мөрлөж бууддаг /харвадаг/ зүйл юм. Харваачид ихэнхдээ “буу” гэж нэрлэж заншсан байдаг. Чавхыг сүүлийн үед ховор хэрэглэдэг болсон бөгөөд голдуу настай харваачид тойрмын харваан дээр хэрэглэж байна.

im2a9574.JPG

Зурхай: Хасаагаа өрөх зориулалттай дөрвөлжин мод юм. Зурхайг агар, суман, сүүүлийн үед үнэт мод ховордсоноос урд зүгийн хүрэн мод зэрэг сайхан өнгө, үнэртэй юмуу эсвэл маш хатуу модоор голдуу босоо ширхэгтэйгээр урладаг. Зурхайг “сэнтий” гэх тавиур дээр тавьдаг.

Аравч: Зурхайнаас ойсон сум ар талд буй аравч модонд хүрэхэд сайхан хүнгэнэсэн дуу гардаг хайрцаг юм. Энэ хайрцгийг “мод” гэж нэрлэж заншсан. Энэхүү мод дотроо зурхай, хасаа,тохой зэргээ хийж хадгалдаг.

Өрц /сэнтий/ : Зурхайг тавихад зориулсан дөрвөлжин суурь юм. Өрцийг хүрэн улаан өнгийн хамба хилэн мэтийн зузаан даавуугаар бүрж, урд талд нь үндэсний хээг урлаж наадаг.

Тохой : Мөн хатуу модоор урладаг 4 талтай урт нарийвтар зүйл. Тохой нь өрсөн хасаанаас харваачийн гутлын өлмий хүртэлх зай /9 тохой/ -г хэмждэг нэг ёсны уртын хэмжүүр юм. Тохойны урт нь 52,5 см байдаг. Мөн оносон хасаагаа тохой дээрээ өрдөг учир 2 талын ач холбогдолттой зүйл юм.

kisszonyeg.jpg

Сандал /тулгуур /: Харваач бүр өөртөө тохирсон өндөр, нам хэмжээтэй хагас суухад тулгуур болохуйц, салгаж угсардаг сандал /тулгуур/ хэрэглэдэг. Дээр үед энэ сандал-тулгуур байгаагүй зөвхөн хөлөө нугалж сууж харвадаг байсан байна.

Байц: Хасаа өрж буй харваач, мөн сум тавиагүй харваач нар суухад зориулагдсан жижиг урт нарийхан хивс, ширдэг юм. Багийн хамт олон нөгөө багийн майхан, асарт очихдоо өөрийн байцыг авч очиж сууцгаадаг.

Уухай: Шагайн харваанд дээрх зэмсэг, хэрэгслийг хэрэглэээс гадна шагайн харвааны сүр сүлд болсон сүрлэг сайхан “Уухай” гэж байдаг. Мөн оносон харваачаа урамшуулдаг онооны уухай байхаас гадна харваачийн сум давах, дутахыг нь хасаа маллаж буй болон сум тавиагүй харваач нар уухайгаар удирдах тал ч бий. Сүрлэг сайхан уухайнд нөгөө талын сум тавих гэж байгаа харваач тэвдэх, гар хуруу нь чичрэх, олон жил харвасан хашир харваач хүртэл сум нь зурхай дээр хүрэхгүй болох, огт онохоо болих зэрэг сэтгэл зүйн хатан тэвчээр, маш нарийн мэдрэмжийг харваач болгоноос шаарддагаараа шагайн харваа нь нэг ёсны ямар ч хүн “гүйцэт сурдаггүй” тоглоом гэж ярьдаг.

Шагайн харвааны хэрэгсэлүүдийн тухай хийсен баримтад кино:

 

mongol

2016\12\08

Bokacsont lövészet a földalatt - a világon először?

Szent Miklós napján rendkívüli esemény szerveződött, szinte órák alatt. A Budai-hegyekben található Mátyás-hegyi-barlangban barlangász pajtásaink évről évre megrendezik a Matyi-Miki Balhé nevű játékos vetélkedőt. A Sagaj Klub képviselői erre a mulatságra szabadultak be.

A lőtávolságot úgy választottuk meg, hogy a sikerélmény garantálható legyen, de ez rendjén is van, amikor egy sportág népszerűsítéséről van szó. A barlangászok többsége remekül teljesített: a legjobb két csapat 9-9 találatot ért el a lehetséges 20 lövésből.

Szeretnénk megjegyezni, hogy alighanem ez volt minden idők első olyan birka bokacsont lövő eseménye, amelyre egy barlangban került sor!

 

És egy rövid videó, ami visszaadja a hangulatot. Mottó: érezd az egyensúlyt!

klub

2016\11\24

Csigacsont pöckölés

A lövészet mellett a sagaj (magyar népi nevén csigacsont) sokféle ügyességi játékra ad lehetőséget, amik kitűnő szórakozást nyújtanak fiataloknak, időseknek egyaránt. Talán legelterjedtebb az üveggolyózáshoz hasonló szabályokkal játszható "sagaj pöckölés", a shagai nyaslakh.

Ebben a játékban a szőnyegre vagy asztalra kiszórt csontocskákat úgy kell elpöckölni, hogy csak egyszer ütközzenek, és mindenképp azonos oldalukon fekvő társukat találják el. Az összekoccant csontok egyikét a játékos leveszi, és mint megszerzett trófeát maga előtt gyűjti. Bármely kézzel lehet lőni, azonban a sagajt levenni mindig a másik kézzel kell. (Vagyis, ha jobbal lőttünk, akkor csak ballal szabad. A játékos addig pöckölhet, amíg csak nem hibázik. Ha rontott, a következő játékos folytatja a játékot: újra kiszórja a szőnyegen maradt sagajt és elkezdi a pöckölést.

Előfordul, hogy a játék során, valaki 4 sagajjal dob, és a csontok 4 különböző pozícióban esnek le. Ez a "durvun berkh", vagyis a "négy erős". Aki először észreveszi, hogy 4 berkh van az asztalon, gyorsan felkaphatja mind a négy csontot. Ezzel vége a játéknak, és az nyer, akinek a legtöbb csontja van.

A játék egyéb esetben úgy ér véget, hogy valakinél az összes csont elfogy. Ez nem könnyű elérni, mert amikor elfogy az asztalról a bokacsont, akkor a legkevesebbet gyűjtött játékos bedobja a saját csontjait, a többiek pedig kiegészítik ugyanannyival. (Tehát, ha mondjuk Amraa-nál már csak 2 csont van, a többieknél meg több, akkor mindenki betesz kettőt.) A játék innen megy tovább addig, amíg valakinek nincs már mit berakni. Akkor a többiek folytathatják még, de abba is hagyhatják. Megbeszélés kérdése.

0054.jpg

jatekok

2016\11\22

Beszámoló a második klubestről

Maroknyian, a sportág legjobbjai gyűltek össze a Mongol Sagaj Klub második nyitott klubestjén november 14-én a DocuArtban. Kétségtelen, hogy egyre jobbak vagyunk, és több alkalommal is eltaláltuk a célt!

A gyakorlati edzés mellett nagy hangsúlyt fektettünk ez alkalommal a lövőtechnika elméletének mélyreható tanulmányozására is: Facebook videók segítségével próbáltuk megfejteni, hogy mitől megy el a céltábláig a szarvasagancs lövedék, ahelyett, hogy félúton hervadtan lehullana, mint teszi azt gyakran minálunk.

Ganbold sporttársunk egy újabb sagaj játékkal is próbálkozott, de azt mondta, többet nem fog...

Az est további jelentős eseménye volt, hogy megpróbáltunk végre szabályos lőtávolságból lőni, vagyis 9 könyökről, azaz 4 m 72 cm-ről, szemben a komfortos kb. 3 és fél méteres távval, amit eddig preferáltunk. Az alábbi dokumentum értékű videófelvétel egy ilyen kísérletet rögzít. (Füredi Marci valamiért nem aggódott különösebben az iPhone-jáért, amikor berakta a bokacsontok mögé.)

 

klub

2016\11\10

Sagaj Klub - második alkalom

Hétfőn, 14-én, november hónapban ISMÉT SAGAJ KLUB!

Az első klubnap pozitív tapasztalataival indulunk neki a hétfőnek. (Többen jelezték, hogy a hétfői nap nem szerencsés, de sajnos jelenleg nem tudok jobbat.) Lesz bokacsont lövés és sagaj pöckölés a szőnyegen, és lesz filmvetítés is, amiről közösen beszélgethetünk egy kicsit.

Várunk mindenkit szeretettel a DocuArtban 2016. november 14-én hétfőn 17 órától!

Cím: 1092 Budapest, Erkel u. 15. (Ráday u. sarok)

Az alábbi képen szereplő lövész bácsik nem biztos, hogy ott lesznek, de üdvözletüket küldik!

ith2014_mongolia_06800.jpg

Kedvcsinálónak beillesztek ide egy fotót a motorizált lövő pályáról, de mindjárt jelzem is, hogy itt még nem tartunk!:)

14355061_747083972099656_4790390937513600217_n.jpg

klub